Шатахууны импорт, худалдааны үйлчилгээний чиглэлээр 2006 онд “М-Ойл” ХХК-ыг үүсгэн байгуулсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэлх он жилүүдэд салбартаа болон Монгол улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд улсад төлсөн татвар, бий болгосон ажлын байр, хөрөнгө оруулалт, олон улсын хэмжээний чанар стандартыг нэвтрүүлсэн туршлага, нийгмийн хариуцлагын салбарт хийж хэрэгжүүлсэн ажлуудаараа улсдаа тэргүүлэх хэмжээний томоохон групп компани болтлоо өргөжиж буй түүхтэй. “М-Ойл” 100 хувь Дотоодын хөрөнгө оруулалттай групп компани. Энэ бол бидний бахархал. “М-Ойл” групп нь “Монгол ойл” ХХК “Монпетекс” ХХК, “М-Ойл Лубрикантс” ХХК, “Эм-Пи” ХХК, “Нар-Өгөөж” ХХК, “Сутайн Ихэр” ХХК, “Тайширын хүдэр” гэх зэрэг охин компаниудтай. Хэдийгээр групп компаниудын хувьд бид залуу боловч “М-Ойл” групп нь салбартаа олон шинэ өнгө төрх, шинэ манлайлал, шинэ чанар, стандартыг бий болгон ажиллаж байгаа. М-Ойл групп байгуулагдсан цагаасаа хойш Монгол улсад 500 тэрбум төгрөгийн татвар төлж, одоогоор 1500 ажлын байрыг бий болгосноор улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байна. Мөн Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зарладаг “ТОП-100” Аж ахуй нэгжийн жагсаалтад улсад төлсөн татвар, нийгмийн даатгалын шимтгэл, бий болгосон ажлын байр зэрэг үзүүлэлтээр тасралгүй тэргүүлж, 12 жил дараалан бичигдэж байгаа нь бидний амжилтын тоон үзүүлэлт юм. Жилээс жилд М-ойл групп бизнесийн цар хүрээгээ тэлэхийн хэрээр чанарыг эрхэмж, олон улсын стандартыг нэвтрүүлэн, сүүлийн үеийн технологийн шинэчлэлийг нэвтрүүлж, Монгол улсынхаа бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбарт ч орж ажиллаж эхэлсэн. Бид нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлж, бизнесийн ёс зүйтэй, хариуцлагтай, чанартай үйлчилгээний стандартыг, хэрэглэгчийн итгэл найдварыг хадгалсан хамт олон байхыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
М-Ойл бол Чанарыг эрхэмлэгч байгууллага. Энэ ч утгаараа бид байгуулагдсан цагаасаа эхлэн чанар, стандартыг нэвтрүүлэх, шинэ санаачлага гаргахад илүү их анхааран ажилладаг. Шинэлэг ажил үйлчилгээ, чанар, технологийн дэвшлийг хослуулах нь М-Ойлчуудын ялгарал. Бид хамгийн анх 2011 онд Евро-5 стандартын шатахууныг импортлон эх орондоо худалдаалж эхэлсэн. Энэ төслийн ард ачаа тээвэр, авто машины чанар, эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хор нөлөө гээд шууд болон, шууд бусаар харагдаж буй маш олон асуудлууд давхар шийдэгдсэн гэж хардаг. Улмаар Монголын газрын тосны салбарт нефтийн урсгалын гуравдагч гарцыг нээж, БНСУ-аас нефть импортолж эхэлсэн юм. Дээрх ажлууд нь тухайн жилдээ хэрэглэгчид болон Монгол улсын Засгийн газраас өндөр үнэлгээ авч, 2011 оны “Газрын тосны салбарын шилдэг өсөлттэй” компаниар нэрлэж байсан. Бид ОХУ-аас ирж буй нефть бүтээгдэхүүн бүрт итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийн, царцах, уурших механик хольцыг нарийн шинжлэн, ГОСТ чанарын гэрчилгээтэйгээр хэрэглэгчийн хэрэгцээнд нефть бүтээгдэхүүн нийлүүлдэг. Цогц үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх үүднээс, зөвхөн нефть гээд зогсохгүй, дэлхийд алдартай LUCAS брэндийн тос тосолгооны материалыг АНУ-аас экспортолж, зах зээлд нийлүүлж байгаа. Дэлхийн хэмжээний хөгжил, дэвшилтэй, эрүүл аюулгүйн үзүүлэлтүүд рүү М-Ойлчууд өдөр өдрөөр, алхам алхмаар хөл нийлүүлсээр байгаагийн өөр нэг жишээ бол Сибирийн бүсийн зориулалтай түгээгүүрүүдийг колонкууддаа байрлуулж, агуулахуудын ачилт буулгалтын сткадуудыг шинэчлэн сайжруулсаар байгаа явдал юм. Биднийг Нефть, шатахууны импорт, худалдаа үйлчилгээний чиглэлээр хэрэглэгчид илүү сайн мэддэг бөгөөд Монгол улсын нефтийн зах зээлийн 14 хувийг эзэлсэн амжилттай ажиллаж байна. Улаанбаатар хотоос гадна, Өмнөговь, Чойр, Ховд, Увс аймгийн бүс нутгуудад ШТС-уудын салбар төдийгүй нефтийн агуулахуудыг ажиллуулж байгаа нь Монгол улсын шатахууны нөөц бүрдүүлэх, орон нутгийн хангамжийг сайжруулахад чиглэсэн ажил болж байгаа юм.