Шатахууны импорт, худалдааны үйлчилгээний чиглэлээр 2006 онд “М-Ойл” ХХК-ыг үүсгэн байгуулсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэлх он жилүүдэд салбартаа болон Монгол улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд улсад төлсөн татвар, бий болгосон ажлын байр, хөрөнгө оруулалт, олон улсын хэмжээний чанар стандартыг нэвтрүүлсэн туршлага, нийгмийн хариуцлагын салбарт хийж хэрэгжүүлсэн ажлуудаараа улсдаа тэргүүлэх хэмжээний томоохон групп компани болтлоо өргөжиж буй түүхтэй. “М-Ойл” 100 хувь Дотоодын хөрөнгө оруулалттай групп компани. Энэ бол бидний бахархал.
“М-Ойл” групп нь “Монгол ойл” ХХК “Монпетекс” ХХК, “М-Ойл Лубрикантс” ХХК, “Эм-Пи” ХХК, “Нар-Өгөөж” ХХК, “Сутайн Ихэр” ХХК, “Тайширын хүдэр” гэх зэрэг охин компаниудтай. Хэдийгээр групп компаниудын хувьд бид залуу боловч “М-Ойл” групп нь салбартаа олон шинэ өнгө төрх, шинэ манлайлал, шинэ чанар, стандартыг бий болгон ажиллаж байгаа.
М-Ойл групп байгуулагдсан цагаасаа хойш Монгол улсад 500 тэрбум төгрөгийн татвар төлж, одоогоор 1500 ажлын байрыг бий болгосноор улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байна. Мөн Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр зарладаг “ТОП-100” Аж ахуй нэгжийн жагсаалтад улсад төлсөн татвар, нийгмийн даатгалын шимтгэл, бий болгосон ажлын байр зэрэг үзүүлэлтээр тасралгүй тэргүүлж, 12 жил дараалан бичигдэж байгаа нь бидний амжилтын тоон үзүүлэлт юм.
Жилээс жилд М-ойл групп бизнесийн цар хүрээгээ тэлэхийн хэрээр чанарыг эрхэмж, олон улсын стандартыг нэвтрүүлэн, сүүлийн үеийн технологийн шинэчлэлийг нэвтрүүлж, Монгол улсынхаа бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбарт ч орж ажиллаж эхэлсэн. Бид нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлж, бизнесийн ёс зүйтэй, хариуцлагтай, чанартай үйлчилгээний стандартыг, хэрэглэгчийн итгэл найдварыг хадгалсан хамт олон байхыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.