Монгол улсын нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжлийн түүчээ болж, үндэсний шилдэг групп компани болохоор зорин ажиллаж буй “М-Ойл”-ын түүхийг өнгөрч буй цаг үе бүрт бидэнтэй ажилласан баг, хамт олон, ажилчид маань бичилцэнэ. Иймээс ажилчдын эрх ашиг, өдрөөс өдөрт өөрийгөө хөгжүүлэх боломж, бусдаасаа суралцаж, хөгжихөд нөлөөлсөн хүний нөөцийн бодлогыг түлхүү баримталдаг.
Группийн ажилтан бүр бүтээлч, хийж буй ажилдаа дуртай, би биш, бид гэсэн багийн системээр, хамтдаа амжилтруу алхах соёлыг хэвшүүлэхээр ажиллаж байна. Хувь хүний ур чадвартай багийг бүрдүүлэх, удаан хугацаанд тогтвортой ажиллах боломжийг хангах нь манай группийн эрхэм зорилгуудын нэг юм. Ийм ч учраас удирдлагын багаас эхлээд жирийн ажилтан хүртэл шат шатандаа хувь хүний хөгжлийн шууд болон, шууд бус сургалтуудыг авч хэрэгжүүлж байна. Байгууллагын Хүний нөөцийн бодлогын хүрээнд ажилтан тус бүр өөр өөрийн хийж буй ажилдаа хамааралтай төрөл бүрийн сургалтуудад хамрагдаж, улмаар цаашид байгууллага дотроо өсөн дэвших боломжоор хангадаг.
М-Ойлчуудын ихэнх хувийг залуу ажилчид эзэлдэг. Энэ хүрээнд бид хүний нөөцийн шинэлэг бодлого болох “Залуу гэр бүлийг өсөн дэвжих” боломжоор хангах санаачилгыг Монголдоо анхдагч болж, хэрэгжүүлж эхэллээ. Тодруулбал, бага насны хүүхэдтэй залуу гэр бүлүүд хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн хичээл орох болон тарах цагтай уялдуулан ажлын цагийн зохицуулалтад хамрагддаг болсон. Ингэснээр хүүхэддээ санаа зовохгүйгээр, ажилдаа сэтгэл хангалуун байх үндсийг бүрдүүлж байна гэж үзэж байна. Энэхүү уян хатан цагийн зохицуулалтыг ижил төстэй бусад компаниудыг ч нэвтрүүлээсэй гэсэн уриалгыг давхар хүргэж буй.
Мөн Залуу гэр бүлүүдийг өсөн дэвжих санаачлагын хүрээнд ээлжийн ажилчдын хүүхдүүдэд зориулж тусгайлсан түр өрөөг тохижуулсан бөгөөд энд хүүхэд аав, ээжийгээ ажилтай үед тоглож, наадан, ая тухтай, цэвэр дулаан орчинд байх боломжтой.
М-Ойл группэд хэрэгждэг “We are team oil” төсөл бий. Энэ төслөөр дамжуулан ажилчдаа багаар ажиллах ур чадварт сургах, бие биедээ мэддэг чаддагаа хуваалцах, харилцан туршлага солилцож, хамт олныхоо бусад авьяас, ур чадвараар бахархах сэдлийг төрүүлдэг. “We are team oil” төслийн хүрээнд жил бүр группийн урлаг, спортын тэмцээнийг зохион байгуулж, ажилчдынхаа ажлаас гадуурх сонирхол, ур чадвар, хоббиг дэмжихийг зорьдог. Ингэснээр ажилтан бүр дуртай ажлаа хийж, цаг үргэлж өсөх, дэвших, ажлын байрны эрүүл, зөв өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, шинэ ажилчдаа нутагшуулах олон давуу талууд жилээс жилд бий болсоор байгаа юм.
Манайд ээж хүү, ах дүү, эхнэр нөхөр гээд гэр бүлийн хүрээнд ажилладаг ажилчид, дүүргийн болон улсын хэмжээнд амжилт гаргаж буй спорт, урлагийнхан, нефтийн салбарын шилдгүүд ажилладаг нь бидний бас нэгэн бахархал билээ. Хүний нөөцийн бодлого цаашид өсөн нэмэгдэж, чадварлаг, тууштай баг хамт олныг бүрдүүлснээр бизнесийн маань үйл ажиллагаа улам сайжирна гэж бид үздэг. Иймд ажилчид бол М-Ойлын үнэт КАПИТАЛ юм.