М-Ойл бол Чанарыг эрхэмлэгч байгууллага. Энэ ч утгаараа бид байгуулагдсан цагаасаа эхлэн чанар, стандартыг нэвтрүүлэх, шинэ санаачлага гаргахад илүү их анхааран ажилладаг.
Шинэлэг ажил үйлчилгээ, чанар, технологийн дэвшлийг хослуулах нь М-Ойлчуудын ялгарал. Бид хамгийн анх 2011 онд Евро-5 стандартын шатахууныг импортлон эх орондоо худалдаалж эхэлсэн. Энэ төслийн ард ачаа тээвэр, авто машины чанар, эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх хор нөлөө гээд шууд болон, шууд бусаар харагдаж буй маш олон асуудлууд давхар шийдэгдсэн гэж хардаг.
Улмаар Монголын газрын тосны салбарт нефтийн урсгалын гуравдагч гарцыг нээж, БНСУ-аас нефть импортолж эхэлсэн юм. Дээрх ажлууд нь тухайн жилдээ хэрэглэгчид болон Монгол улсын Засгийн газраас өндөр үнэлгээ авч, 2011 оны “Газрын тосны салбарын шилдэг өсөлттэй” компаниар нэрлэж байсан.
Бид ОХУ-аас ирж буй нефть бүтээгдэхүүн бүрт итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийн, царцах, уурших механик хольцыг нарийн шинжлэн, ГОСТ чанарын гэрчилгээтэйгээр хэрэглэгчийн хэрэгцээнд нефть бүтээгдэхүүн нийлүүлдэг.
Цогц үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх үүднээс, зөвхөн нефть гээд зогсохгүй, дэлхийд алдартай LUCAS брэндийн тос тосолгооны материалыг АНУ-аас экспортолж, зах зээлд нийлүүлж байгаа.
Дэлхийн хэмжээний хөгжил, дэвшилтэй, эрүүл аюулгүйн үзүүлэлтүүд рүү М-Ойлчууд өдөр өдрөөр, алхам алхмаар хөл нийлүүлсээр байгаагийн өөр нэг жишээ бол Сибирийн бүсийн зориулалтай түгээгүүрүүдийг колонкууддаа байрлуулж, агуулахуудын ачилт буулгалтын сткадуудыг шинэчлэн сайжруулсаар байгаа явдал юм.
Биднийг Нефть, шатахууны импорт, худалдаа үйлчилгээний чиглэлээр хэрэглэгчид илүү сайн мэддэг бөгөөд Монгол улсын нефтийн зах зээлийн 14 хувийг эзэлсэн амжилттай ажиллаж байна. Улаанбаатар хотоос гадна, Өмнөговь, Чойр, Ховд, Увс аймгийн бүс нутгуудад ШТС-уудын салбар төдийгүй нефтийн агуулахуудыг ажиллуулж байгаа нь Монгол улсын шатахууны нөөц бүрдүүлэх, орон нутгийн хангамжийг сайжруулахад чиглэсэн ажил болж байгаа юм.