Хувьсан өөрчлөгдөж буй орчин цагт ганцаарчилсан биш багийн тоглогч байхыг ямар ч байгууллага таниас шаардах болно. Таныг багийн тоглогч болоход ажиллаж буй хүрээлэл, угтаж авах хамт олноос олон зүйл шалтгаална. Тэгвэл эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон, хийж буй ажилдаа мэргэшсэн манай хамт олон шинэ орж буй залуусаа сургаж, дэмжиж, тусалж, өөрсдийн багийн нэг тоглогч болох, биднээс суралцах, өөрөө хөгжих боломжийг олгодог.
Ямар ч алдартай компанийн амжилтын үндэс нь ажилчид. Харин тэдний ур чадварыг дэмжиж, хөгжүүлснээр хувь хүн өөрөө өсөн дэвжих боломж, сэтгэл ханамжийг авдаг. М-Ойлын ажилтан бүрд өсөн дэвжих, өөрийгөө нээж, ур чадвараа харуулах, хамтдаа өсөн дэвжих боломжоор хангадаг. Эгэл жирийн ажилтнаас удирдах ажилтан хүртлээ өсөн дэвжсэн олон арван ажилтны жишээ манайд бий. Мэдлэгээ, чадвараа ажилдаа бүрэн ашиглаж байгаа байдал, туршлага, багаар ажиллах чадвар, бусдыгаа удирдан зохион байгуулах чадвар, идэвх, оролцоо зэргийг харгалзан үзэж шат дараалан дэвшүүлдэг мерит зарчим М-Ойлд үйлчилдэг.
М-Ойл групп нь ажилтан бүртэй Хөдөлмөрийн гэрээг байгуулан, Хөдөлмөрийн бүхий л харилцаандаа Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд ажиллаж байна. Ингэсгээр салбарын дунджаас дээш цалинтай, урамшуулалтай ажилтан байх боломжийг бүрдүүлдэг. Ажилтны ажлын гүйцэтгэлийг сар бүр дүгнэж, сар, улирал, жилээр цалингаас гадуур урамгуулал олгодог. Мөн тухайн ажилтны жилийн амжилтыг дүгнэж салбарын болон бусад шагналаар урамшуулахаас гадна гадаад, дотоодын аялал жуучлалын хөтөлбөрт хамрагдах зэрэг нэмэлт урамшууллыг бодлогын дагуу хэрэгжүүлсээр ирсэн.